ОБЕГ-ын алба хаагчид өнгөрөгч долоо хоногт дөрвөн хүний амь аварчээ
Онцгой байдлын байгууллагад өнгөрөгч долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 84 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхдээ дөрвөн хүний амийг авран хамгаалж, 70 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ. Бүртгэгдсэн нийт дуудлагын 68 нь обьектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байсныг албаныхан мэдээлэв. Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, тээвэрчдийг цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг тус байгууллага мөн анхаарууллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







