Монголын пара жүдочид ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Монголын пара жүдочид ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ


    Казахстаны Астана хотод энэ сарын 7-9-ний өдрүүдэд пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн долоон тамирчин оролцож хэд хэдэн медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг жинд ОУХМ Л.Туруунаа алт, 52 кг жинд Спортын мастер Т.Сувд-Эрдэнэ хүрэл хүртсэн байна. Харин эрэгтэйчүүдээс 95 кг жинд ОУХМ Д.Ганбат мөнгөн медаль, 70 кг жинд Спортын мастер Б.Бат-Эрдэнэ хүрэл, 81 кг жинд ОУХМ Э.Даваадагва, +95 жинд ОУХМ Л.Эрдэнэбилэг, 70 кг жинд Б.Сүхбат нар тус тус тавдугаар байранд шалгарчээ. Мөн манай тамирчид багийн тэмцээнд тавдугаар байр эзэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.