“Болор цом” наадам энэ сард болно

“Болор цом” наадам энэ сард болно


   Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам энэ сард Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар товлогджээ. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг тус наадамд оролцох хүсэлтэй яруу найрагч, зохиолчид энэ онд бичсэн, чөлөөт сэдвийн хоёр шүлгээ 21-ний өдрийн 18 цагаас өмнө МЗЭ-ийн цахим шуудангаар ирүүлэх эсвэл Монголын Зохиолчдын ордны 207 тоотод авчирч өгөх юм. Ингэхдээ урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй шүлгээр оролцох шаардлагыг зохион байгуулагчид тавьж буй. Наадмын эхний шатны дүнг энэ сарын 22-нд зарлах бөгөөд цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт 26-ны өдөр болно.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.