Бээжин: Монголын 14 хүүхдэд зүрхний мэс засал хийжээ
Монголын Улаан загалмайн нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмайн сан, Өвөр Монголын Улаан загалмай байгууллага, "Энержи ресурс" компанитай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал” төслийг манай улсад 2017 оноос хэрэгжүүлж нийт 147 хүүхдийг хамруулжээ. Энэ жилийн тухайд зүрхний төрөлхийн эмгэгтэй 14 хүүхдийг БНХАУ-ын Бээжин хотын Анжень эмнэлэгт зүрхний эхо, цахилгаан бичлэг, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулж мэс засал хийсэн байна. Тэдний зарим нь өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийнхэн "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр хүлээн авч уулзжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







