Энэтхэгийн Элчин сайдын яамнаас Монголын хийдүүдэд 40 багц "Ганжуур" судар бэлэглэв
Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яамн 40 багц "Монгол Ганжуур" судрыг Монголын хийдүүд болон шашны байгууллагуудад бэлэглэлээ. Уг үйл ажиллагааг Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж, хийдүүдийн төлөөний хүмүүст энэ сарын 11-ний өдөр гардуулан өгсөн байна. "Ганжуур"-ын багц бүр 108 ботитой бөгөөд эдгээрийг Энэтхэгийн Үндэсний урлагийн төвийн харьяа Гар бичмэл судруудын үндэсний байгууллага хэвлэжээ. Элчин сайд Атул Малхари Готсурве судруудыг хүлээлгэн өгөх үеэрээ "Ганжуур" бол Бурхан багшийн зарлигийн орчуулга буюу аман зарлигийн эмхэтгэл юм" гээд, дайн дажинтай энэ үед Бурхан Буддагийн энх тайвны сургаал маш чухал болохыг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







