Есөн орны уламжлалт анагаах ухааны эмч нар Монголд цуглав

Есөн орны уламжлалт анагаах ухааны эмч нар Монголд цуглав


   Эрүүл мэндийн яаманд өчигдөр уламжлалт анагаах ухааны чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө. Тус хуралд Хятад, Орос, АНУ, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Япон, Итали улсуудаас 85 судлаач илтгэлээ ирүүлснээс 15 судлаачийн илтгэлийг сонгож хэлэлцүүлсэн байна. Судлаачид уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, цахим технологид суурилсан судалгаа, уламжлалт эмийн ургамал, шинэ эмийн хими, технологийн судалгаа, зүү төөнө засал, уламжлалт бариа засал, зөгийн хорны эмчилгээ, уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн судалгаа зэрэг сэдвээр илтгэл тавьжээ. Энэ удаагийн хурлыг АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран зохион байгуулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.