ДАШТ: Монголын шатар сонирхогчид багийн дүнгээр дэд байр эзэллээ
Серби улсад энэ сарын 5-13-ны өдрүүдэд болсон шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид гурван медаль хүртлээ. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцсон бол манай улсаас 23 шатарчин өрсөлдөж, эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх оноотой тамирчдын ангилалд Б.Хүслэнзаяа найман оноогоор, 2300 хүртэлх оноотой тамирчдын ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор тус тус алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртэв. Б.Хүслэнзаяа хоёр жилийн өмнө шатар сонирхогчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол Ч.Сайханчимэг 2024 онд түрүүлж байжээ. Ийнхүү Монголын баг энэ удаагийн тэмцээнд багийн дүнгээр 50 орноос хоёрдугаар байранд шалгарлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







