Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно

Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно


   Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" үндэсний дуурийг өнөөдөр, маргааш хоёр өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглоно. Энэ дуурьд Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлэх бөгөөд тус театрын уран бүтээлчид толилуулах ажээ. Мөн өчигдөр тохиосон Б.Шаравын мэндэлсэн өдөр, энэ сард тохиож буй Их эзэн Чингис хаан мэндэлсэн, Бүгд найрамдах улсаа тунхагласан, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан энэ дуурийг олны хүртээл болгож байна. “Чингис хаан” дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр анх олны хүртээл болгож байсан түүхтэй.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.