Монголын хамгийн хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй вагоныг аялуулжээ
Монголын хамгийн хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг Мааньт өртөөнөөс Айраг өртөө хооронд аялуулсан тухай "Улаанбаатар төмөр зам" компаниас мэдээллээ. Галт тэрэг нийт 108 вагон, 10 мянган тонн жинтэй ажээ. Энэхүү үйл явдал нь төмөр замын салбарт цаашдаа эдийн засгийн хэмнэлт хийх өндөр ач холбогдолтой гэнэ. Төмөр замчид энэ онд Цомог өртөөнөөс Айраг өртөө хүртэл 34 км газарт зам засварын ажил хийсэн бөгөөд үр дүнд нь галт тэрэгний хурд нэмэгдэж, тээвэрлэн нэвтрүүлэх чадвар өсөж, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг саадгүй аялах боломж бүрдсэн байна. Үүний өмнө "Улаанбаатар төмөр зам" компанийн хамгийн хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг нь 2004 онд аялуулсан 8002 тонн жинтэй, 93 вагон бүхий цуваа байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







