Өндөр гэгээний бүтээлийг 40 жил судалсан ваар урлаач Х.Хадхүү үзэсгэлэн гаргав
Ваар, чимэглэлийн зураач, шаазан урлаач Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнгээ өнгөрөгч долоо хоногт Богд хааны ордон музейд нээлээ. Тэрбээр Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулж, дэг сургуулиар нь урласан шаазан бүтээлүүдээ ийнхүү дэлгэсэн байна. Х.Хадхүү оюутан цагаасаа эхлэн 40 орчим жилийн турш Өндөр гэгээн Занабазарын урлалыг судалж, бүтээлийнхээ нэг гол сэдэв болгон хөгжүүлж иржээ. Тэрбээр Өндөр гэгээний Хорин нэгэн дарь эх болон бусад олон бүтээлийг шаазан, керамикаар урласан байна. Үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







