Сонсголын бэрхшээлтэй тамирчдын зуны XXV наадамд монгол тамирчид өрсөлдөнө

Сонсголын бэрхшээлтэй тамирчдын зуны XXV наадамд монгол тамирчид өрсөлдөнө


  Дэлхийн Дифлимпийн зуны XXV наадам Японы Токио хотноо спортын 21 төрлөөр үргэлжилж байгаа билээ. Тус наадамд 81 орны 3200 гаруй тамирчин өрсөлдөж аваргуудаа тодруулах бөгөөд манай улсаас чөлөөт бөх, сонгомол бөх, жүдо, буудлага, хөнгөн атлетик, ширээний теннисний зургаан төрөлд нийт 14 тамирчин, дасгалжуулагч оролцож байна. Манай улсын баг тамирчид өмнө нь энэ наадамд найман удаа оролцохдоо хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл, нийт 12 медаль хүртэж байсан түүхтэй. Сонирхуулахад, Дифлимп гэдэг нь сонсголын бэрхшээлтэй тамирчдын хамгийн том, нэр хүндтэй олон улсын спортын тэмцээн бөгөөд Олимп, Паралимпын адил гол спортын наадмын нэгт тооцогддог. Анх 1924 оноос зохиогдсон тус наадам нь дөрвөн жил тутамд болдог бөгөөд 55 дБ болон түүнээс дээш түвшний сонсгол алдагдалтай тамирчид оролцдогоороо онцлог ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.