"Шалз" кино Лос Анжелесийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ

"Шалз" кино Лос Анжелесийн кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ


   АНУ-ын Лос Анжелес хотноо 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй "The Asian World Film Festival" наадмын "The Asian Vision" уралдаант хэсэгт Монголын "Шалз" кино шалгарчээ. Уг фестивалийн онцлог нь зөвхөн Азийн орнуудын кино, тэр дундаа тухайн жилдээ улсаа төлөөлөн албан ёсоор "Оскар"-ын шагналд нэр дэвшиж буй кинонууд болон сүүлийн үед шинээр гарч ирж буй бие даасан уран бүтээлчдийг Америкийн үзэгч, шүүмжлэгчдэд танилцуулдаг байна. Лос Анжелесийн наадамд "Бүрэн хэмжээний уран сайхны кино", "Баримтат кино", "Богино хэмжээний кино", "Үзэгчдийн шагнал", "Шинэ найруулагчийн шагнал" гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулдаг. Сонирхуулахад, найруулагч Б.Амарсайханы өөрөө гол дүрийг нь бүтээж, анх удаа найруулагчаар ажилласан “Эргэж ирэхгүй намар” кино 2022 онд Ванкуверын олон улсын кино наадам, Миланы “FESCAAL” наадмаас тус тус "Үзэгчдийн нэрэмжит шагнал" хүртсэн билээ. Мөн энэ кино 2023 онд АНУ-ын Чикаго хотод болсон 17 дахь удаагийн Азийн кино өдөрлөгийн “Pinnacle Career Achievement Awards“ буюу "Онцлох кино" шагналыг хүртэж, 95 дахь удаагийн "Оскар"-ын наадамд өрсөлдсөн Монголын долоо дахь уран бүтээл болсон түүхтэй. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.