Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Ардын багш С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээв


   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дуламыг өнөөдөр Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. С.Дулам нь монгол соёл, бэлгэдэл зүйн цогц судалгаа хийж 18 боть бүтээл туурвисан, “Монгол соёлын тайлбар толь бичиг” зэрэг судалгааны өндөр ач холбогдолтой бүтээлүүдийг бичиж хэвлүүлсэн, олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний байгууллагуудад судалгаагаа танилцуулж монгол судлалыг дэлхийд сурталчилсан, олон улсад тавигдсан “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин”, “Босоо цагаан гурвалжин” гурамсан бүжгэн жүжгийг зохиосон, Монголын бөө мөргөл, дүрс, бэлгэдлийн судалгааг олон улсын шинжлэх ухааны түвшинд хүргэсэн, МУИС, СУИС болон дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулиудад олон зуун шавь бэлтгэн гаргасан нэрт эрдэмтэн билээ. Тэрбээр эдүгээ СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.