Аравдугаар Богдын эцэг 45 нас хүрлээ
Монголын Буддын шашны тэргүүн Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзанжамбалчойживанчүгийн эцэг Чинчулууны Алтаннар өчигдөр 45 нас хүрлээ. Ч.Алтаннар 1980 онд төрсөн бөгөөд Улаанбаатар хотын физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг 1998 онд төгсгөжээ. Улмаар МУИС-ийн Математик компьютерийн сургууль, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг дүүргэж 2005 онд Флоридагийн их сургуульд магистр, 2007 онд мөн сургуульдаа докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр Флоридагийн их сургууль, Их Британийн "Империа"л коллеж, Монголын Математикийн хүрээлэн, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургууль, МУИС-ийн Бизнесийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, гүйцэтгэх захирал, багшаар ажиллаж ирсэн бөгөөд хэрэглээний математикийн хамтын бүтээлээр 2012 онд Монгол улсын Төрийн соёрхол хүртсэн юм. Ч.Алтаннарын аав, ээж нь хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Бугат сумын уугуул, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУТИС-д багшилж байв. Ч.Алтаннарын эхнэр Н.Мөнхнасан “Монполимет” группийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







