Оны онцлох 72 хүүхэд Ерөнхий сайдаас шагналаа гардаж авлаа
Энэ онд дотооддоо болон олон улс, тив дэлхийд онцгой амжилт гаргасан 72 хүүхэд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа. Улсын хэмжээнд нийт 1263 хүүхэд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, техник сэтгэлгээ, багийн амжилт зэрэг 10 номинацид өрсөлдсөнөөс ийнхүү онцлох хүүхдүүдийг тодруулжээ. Улмаар тэд өнөөдөр Төрийн ордонд Ерөнхий сайд Г.Занданшатараас шагналаа гардаж авсан байна. Сонирхуулахад, “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 33 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







