Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж эхэлжээ

Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс тэжээл хүргүүлж эхэлжээ


   Улсын онцгой комиссын өнгөрөгч долоо хоногт болсон шуурхай хуралдаанаар Шадар сайд Х.Ганхуяг 21 аймгийн удирдлага, албаны хүмүүстэй цахим хурал хийсэн билээ. Энэ үеэр өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, хүргүүлж эхэлснийг холбогдох албаныхан танилцуулжээ. Мөн улсын нөөцөөс 47 суманд түлш, шатахуун илгээж, баруун бүсийн аймгуудын нийлүүлэлт хэвийн болсныг мэдээлсэн байна. Харин бусад аймгууд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийж байгааг онцолжээ. Түүнчлэн энэ өвөл зүүн аймгуудын нутгаар, баруун аймгуудын хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж төлөвтэй байхыг энэ өвөл дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал тэмдэглэсэн байна. Иймд Шадар сайд Х.Ганхуяг ирэх сарын 10-20-ны хооронд өвөлжилт хүндэрсэн аймгуудад газар дээр нь очиж ажиллахыг Улсын онцгой комиссоос мэдээллээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.