Сэлэнгэ: Цагааннуур сум Онцгой байдлын аврах ангитай болжээ
Онцгой байдлын ерөнхий газар

Сэлэнгэ: Цагааннуур сум Онцгой байдлын аврах ангитай болжээ


   Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын шинэ байр ашиглалтад оржээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, 400 гаруй м2 талбайтай, том оврын аврах болон тусгай зориулалтын автомашины хэсэгтэй ажээ. Цагааннуур сум нь байгалийн онцлог, газар зүйн байршлын хувьд гамшгийн эрсдэлийн өндөр бүсэд оршдог, ой, хээрийн түймэр, зуд, усны осол зэрэг гамшигт үзэгдэл өндөр, байгалийн эрсдэлтэй бүсэд тооцогддог бөгөөд эрэн хайх, аврах салбартай болсноороо сумын болон хөрш зэргэлдээ Түшиг, Зүүнбүрэн сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас хамгаалах үйлчилгээг богино хугацаанд, шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжтой болж байна. Мөн алба хаагчдын ажиллах орчин, техник хэрэгслийн хадгалалт, бэлэн байдлыг сайжруулж, хил орчмын бүсэд гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний чадавхыг бодитоор нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.