Хавдар судлалын төвд энэ сарын 28-нд анхны робот мэс заслыг туршина
Хавдар судлалын үндэсний төвд 2021 оноос Монгол, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд 10 сая еврогийн санхүүжилтээр хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төсөл хэрэгжиж байгаа билээ. Нийт гурван үе шаттай уг төслөөр төвд соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, хиймэл оюун дэмждэг дижитал маммограм аппараттай болсон байна. Мөн улсын хэмжээнд эрт илрүүлэг, хорт хавдрын бүртгэлийн нэгдсэн программ хангамжийг хөгжүүлж, нэвтрүүлэхэд бэлэн болсон бөгөөд долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн үйл явцын мэдээлэл уг системд орж, 21 аймаг, 9 дүүрэгтэй шууд холбогдон эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүрдэх ажээ. Дашрамд дурдахад, төвийн эмч нар энэ сарын 28-ны өдөр Монгол улсад анх удаа робот мэс засал хийхээр бэлтгэлээ хангаж байгааг Хавдар судлалын үндэсний төв цахим хуудсандаа мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







