Манжуурт Монгол, Хятад, Оросын цас, мөсний фестиваль эхэллээ
Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод энэ сарын 20-нд 22 дахь удаагийн Монгол, Хятад, Оросын цас, мөсний фестиваль эхэллээ. Манжуур хотноо фестивальд зориулсан цас, мөсөн урлал бүхий хүрээлэнг 128 мянган м.кв талбайд бүтээсэн байна. Мөн тус фестивалийн нээлтийн өдөр Хөлөнбуйр аймгийн Эвэнкийн өөртөө засах хошуунаа 21 дэх удаагийн Цас, мөсний наадмыг Имин голд эхлүүлэхэд гурван улсын 10 мянга гаруй хүн нэг дор цуглажээ. Ийнхүү эрийн гурван наадмыг өвлийн цагт голын мөсөн дээр анх удаа зохион байгуулсан аж. Мөн тухайн өдөр өвлийн мотоспортын тэмцээнийг Хөлөнбуйрт нээв. Ийнхүү Өвөр Монгол 2025-2026 оны өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 159 арга хэмжээ, спортын 48 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөнөө хэрэгжүүлж эхэллээ. Мөн энэ өвөл жуулчдад зориулан аяллын 45 маршрут гаргасан байна.
Гэрэл зургийн эх сурвалж: “Синьхуа” агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







