Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” баг цалин авахгүй ч төрөөс дэмжлэг хүсэх эрхтэй
Гадаад харилцааны яам

Соёлын элчээр томилогдсон “The MongolZ” баг цалин авахгүй ч төрөөс дэмжлэг хүсэх эрхтэй


  Цахим спортын “The MongolZ” баг Монгол улсын Соёлын элчээр томилогдож, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэдэнд энэ сарын 19-ний өдөр гэрчилгээг нь гардуулан өгчээ. Олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж буй тус баг ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг болж байгаа бөгөөд элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт соёл, хэл, ахуйг цахим спорт, дижитал контенттой хослуулан сурталчлахын зэрэгцээ Монгол улс болон бусад орны соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Сонирхуулахад, Соёлын элч нь үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр гүйцэтгэж, аливаа санхүүжилт, цалин хөлс авахгүй. Харин уралдаан, тэмцээнд оролцоход холбогдох хуулиар олгосон эрхийн хүрээнд Гадаад харилцааны яам болон Соёлын яамнаас дэмжлэг хүсэх, оюуны өмч, зохиогчийн эрхээ хамгаалуулах, туслалцаа авах, Соёлын элчийн нэрийн хуудсыг холбогдох журмаар олгогдсон эрхийн хүрээнд ашиглах эрхтэй.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.