Онцгой байдлын алба хаагчид 12 иргэний амийг авран хамгаалжээ
Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 85 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхдээ нийт 12 иргэний амь насыг авран хамгаалжээ. Мөн нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр байсан бөгөөд 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Харин газар хөдлөлтийн нэг, шүлхий өвчний хоёр дуудлага бүртгэгдсэнээс хүний үйл ажиллагаатай холбоотой ослын 13 дуудлага байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







