Ирэх онд 78.5 км дугуйн зам тавина
Энэ онд Улаанбаатар хотын 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилсэн бол ирэх онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр зам шинэчлэхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Мөн 78.5 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд явган хүний зам шинэчлэхдээ барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар сольсон бөгөөд хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байгаа ажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайд хуучин хавтангуудыг суурилуулсан байна. Дашрамд дурдахад, 2026-2028 онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 253 км урт дугуйн зам барих аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







