Ордосын Салаа-Уснаас 50 мянган жилийн өмнөх олдвор олдлоо
Өвөр Монголын Ордос хотын Салаа-Ус археологийн дурсгалт газраас саяхан 400-гаад амьтны үлдэгдэл, 80-аад чулуун зэвсгийн олдвор бүхий 600 орчим дурсгалтай булш олжээ. Салаа-Ус археологийн дурсгалт газар нь Хятад дахь эртний чулуун зэвсгийн үеийн дурсгалт газарт хамаарах бөгөөд эндээс олдсон дурсгалууд багадаа 50 мянган жилийн өмнөх үед хамаарна. 2021-2025 онд тус газарт хийсэн малтлагаар дээрх 600 орчим дурсгалтай газрыг илрүүлсэн судлаач эрдэмтэд олдворууд хожуу чулуун зэвсгийн үед хамаарна гэжээ. Мөн амьтны үлдэгдлээс шатсан мөр олдсоныг 50 мянган жилийн өмнөх эртний хүмүүс амьд үлдэхийн тулд гал түлж, мах шарж байсны нотолгоо гэж тайлбарлав. Салаа-Ус археологийн дурсгалт газраас одоогоос 100 жилийн өмнө хомо сапиенсийн олдвор олдож байсан юм.
Гэрэл зургийн эх сурвалж: “Global Times” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







