Монгол банк энэ онд гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлов
Монголбанк 2025 оны онцлох хэд хэдэн үйл явдлаа албан ёсны сайтдаа тоймлон танилцууллаа. Үүнээс Монгол улсын гадаад валютын албан нөөц 2025 онд түүхэн дээд түвшинд хүрч, 6 тэрбум ам.доллар болсныг онцлон дурджээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс нэг тэрбум ам.доллароор буюу 21 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд богино хугацаатай гадаад өр төлбөрийн 285 хувийг хангах түвшинд байгаа ажээ. Түүнчлэн 2025 оны хоёрдугаар хагаст экспортын орлого нэмэгдсэнээр гадаад валютын орох урсгал сайжирчээ. Валютын нөөцийн тогтвортой, хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд 2025 онд оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн алт худалдан авчээ. Мөн сонирхуулахад, Монгол улс эдийн засгийн бие даасан, хараат бус болж, Үндэсний мөнгөн тэмдэгттэй болсны 100 жилийн ой энэ онд тохиосон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







