Хүүхдийн эмнэлэг, сумын сургуульд хандив өргөсөн уяачдын "Идэр хурд" гал 2025 оны шилдгээр шалгарав
Монголын Морин спорт, Уяачдын холбооноос 2025 оны шилдэг унаач хүүхэд, уяач болон уяачдын галыг шалгаруулснаа цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Үүнээс 2025 оны "Шилдэг гал уяа"-гаар Д. Гомбосүрэн тэргүүнтэй "Идэр хурд" гал шалгарсан байна. "Идэр хурд" галын уяачид энэ онд улс, их хурд, бүсийн уралдаанд нийт 4 түрүү, 16 айраг, аймаг, аймгийн бүсийн уралдаанд нийт 15 түрүү, 32 айраг хүртжээ. Харин нийгмийн хариуцлага, сайн үйлсийн ажлаараа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд таван сая төгрөгийн үнэ бүхий хүүхдийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын багаж, Төв аймгийн Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны камер суурилуулахад зориулж таван сая төгрөгийг тус тус хандивласан байна. Сонирхуулахад, тус гал нийт 12 уяачтай бөгөөд тэргүүн Д.Гомбосүрэн нь хоёр жил дараалан Монгол улсын шилдэг есөн уяачийн нэгээр шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







