Ирланд: "Сэмюэл Бекетт” гүүрийг Монголын далбааны өнгөөр гэрэлтүүлнэ
Ирландын Дублин хотын алдарт "Сэмюэл Бекетт" гүүрийг энэ сарын 29-ний өдөр Монгол улсын Төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэхээр болжээ. Уг хүндэтгэл үзүүлэх ёслолыг хоёр хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойтой уялдуулан Монголоос Ирланд улсад хавсран суугаа Элчин сайдын яам, Дублин хотын захиргаатай хамтран зохион байгуулах гэнэ. Мөн энэ нь хоёр улсын хоорондын найрсаг харилцаа, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бэлгэдэл болох төдийгүй Ирландад амьдарч, ажиллаж, суралцаж буй нийт монголчуудад дэвшүүлж буй баярын мэндчилгээ гэдгийг Элчин сайдын яамнаас тодотголоо. Иймд монголчууд болон Ирландын хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийг энэхүү арга хэмжээг үзэж сонирхохыг Их Британи дахь Монголын ЭСЯ-наас урьжээ. Сэмюэл Бекеттийн гүүр нь Лиффи мөрнийг дамнан байрладаг бөгөөд авто болон явган хүний зориулалттайгаар 2009 онд ашиглалтад орсон юм. Архитекторч Сантьяго Калатрава уг гүүрний зураг төслийг хийхдээ ятга хөгжимтэй төстэй төлөвлөсөн бөгөөд шөнийн цагаар өнгө өнгөөр гэрэлтдэгээрээ онцлог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







