Ингэт толгой болон цагаан агуйн археологийн судалгаа 2025 оны шилдгээр шалгарав
ШУА-ийн Археологийн хүрээлэн

Ингэт толгой болон цагаан агуйн археологийн судалгаа 2025 оны шилдгээр шалгарав


   Монголын Археологичдын Холбооноос 2025 оны шилдэг археологийн судалгаа, шилдэг гэрэл зургуудын эздийг шалгаруулжээ. Тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монголын археологи-2025" эрдэм шинжилгээ, судалгааны тайлангийн хурал энэ сарын 20-21-ны өдрүүдэд болж, археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тухайн жилийн хайгуул, малтлага судалгаа болон дотоод гадаадын суурь судалгааны төслүүдийнхээ үр дүнгээс танилцуулсан байна. Энэ жил Монголын археологичид дотоод гадаадын 90 төсөл хэрэгжүүлснээс уг хуралд 37 илтгэл хэлэлцүүлж, шилдэг таван судалгааг нэрлэжээ. Үүнээс тэргүүн байранд Б.Цогтбаатар, Д.Содномжамц, Н.Амгалан, Н.Нандин-Эрдэнэ, Г.Анхсанаа, Э.Далайжаргал нарын “Хар толгой болон Ингэт толгойн дурсгалт газарт хийсэн археологийн малтлага судалгаа”, гуравдугаар байранд Я.Цэрэндагва, А.М.Хаценович, Ж.Олсен, Е.П.Рыбин, А.М.Клементьев, С.Далантай, Г.Маргад-Эрдэнэ, А.Р.Демкина, Е.Е.Славинская, З.К.Копец, Б.Гүнчинсүрэн, А.П.Деревянко нарын “2025 онд Цагаан агуйд хийсэн археологийн судалгаа”-ны ажлууд шалгарсан байна. Мөн шилдэг гэрэл зургаар эрдэм шинжилгээний ажилтан Д.Содномжамц, Т.Түвшинжаргал нарын авсан фото зургууд шалгарчээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.