Замын-Үүд-Эрээний боомтоор энэ онд 2.7 сая зорчигч нэвтэрчээ
Замын-Үүд, Эрээн хотын боомтоор энэ онд 2.7 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Мөн энэ хугацаанд тус боомтын орох, гарах хилийн шалган 741 мянган тээврийн хэрэгсэл бүртгэсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тус тус 8.8 болон 12.1 хувиар өссөн дүн ажээ. Түүнчлэн Эрээн боомтоор энэ сарын 22-ны өдөр Хятад–Европ чиглэлийн ачааны галт тэрэг нэвтэрснийг "Синьхуа" агентлаг мэдээндээ дурджээ. Замын-Үүд, Эрээн хотын боомт нь Монгол, Хятадын хамгийн том боомт төдийгүй Хятад, Монгол, Оросын эдийн засгийн нэг чухал коридор билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







