"Netflix": “Монголд тавтай морил” тусгай дугаарын сүүлийн хоёр анги шинэ жилээр үзэгчдэд хүрнэ
“Welcome to Mongolia” нэвтрүүлгийн тусгай дугаарын постер.

"Netflix": “Монголд тавтай морил” тусгай дугаарын сүүлийн хоёр анги шинэ жилээр үзэгчдэд хүрнэ


    “Netflix” компанийн “Physical: Asia” цувралын Монгол, Солонгос, Австралийн багийн гишүүд оролцсон “Welcome to Mongolia”  нэвтрүүлгийн тусгай дугаар олон нийтэд хүрэхэд бэлэн болжээ. Нийт дөрвөн ангитай тус бүтээлийн эхний хоёр анги өнөөдөр 17 цагт "Netflix"-ээр цацагдах бол үлдсэн ангиуд 12 дугаар сарын 31-нд үзэгчдэд хүрэх ажээ. Уг дугаарт Улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач Л.Лхагва-Очир нар Австралийн тамирчин Эдди Уильямс, БНСУ-ын багийн ахлагч Ким Дон Хён, Ким Жэ Хон нарыг Монголд урьдаг. Улмаар Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын зохиосон маршрутаар монголчуудын өдөр тутмын амьдрал, соёлтой танилцаж, уран нугараач Л.Лхагва-Очирын тусгай үзүүлбэрийг үзэж, үндэсний сурын харваа болон бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдах ажээ. Тус дугаар дээр Өмнөд Солонгосын продюсер Ким Тэ Хогийн удирддаг TEO продакшн ажилласан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.