Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид алтан түлхүүр бэлэглэлээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ-Мёнд “Цагаан ордны алтан түлхүүр” бэлэглэлээ. Д.Трампаас дотнын холбоотондоо өгдөг энэ бэлэг нь Цагаан ордонд хүссэн цагтаа зочилж болохыг бэлгэддэг байна. Нөгөөтээгүүр өнгөрөгч аравдугаар сард болсон Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд уулзалтын үеэр И Жэ-Мёнээс Шилла улсын үеийн Чонмачон булшнаас олдсон хааны титмийг дуурайлган хийсэн алтан титмийг Мүгүнхуа одонгийн хамт Д.Трампад бэлэглэсний хариу болж байгаа аж. Мөн "Цагаан ордны алтан түлхүүр"-ийг Д.Трамп санаачлан ердөө тавыг хийлгүүлсэн байдгаас ганц үлдсэн нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид очжээ. Түлхүүрийг өмнө нь "Tesla" компанийн захирал Илон Маск, Японы ерөнхий сайд сан Асо Таро, хөлбөмбөгчин Криштиану Рональду, Израилийн ерөнхийлөгч Бэньямин Нэтаньяху нарт дурсгаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







