2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг аварга малчин шалгаруулна

2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг аварга малчин шалгаруулна


   Засгийн газар энэ сарын 24-ний хуралдаанаар "Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэхдээ нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлсэн, олсон орлого, улсад төлсөн татварын хэмжээгээ ахиулсан болон тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхэлж байгаа тохиолдолд аж ахуйгаа төрөлжүүлэн хөгжүүлсэн байдал зэрэг үзүүлэлтийг чухалчлахаар болжээ. Мөн 2000-аас доошгүй малчин өрх тутамд нэг улсын аварга малчин өрх шалгаруулахаар шинэчлэн тогтоосон байна. Манай улс 1962 оноос олон жил  мал сүргийнхээ чанар, ашиг шимийг тогтвортой нэмэгдүүлж, нутаг орондоо үлгэр дуурайл болсон малчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилгоор "Улсын аварга малчин" шалгаруулж эхэлсэн билээ. Гэвч энэ шагналыг тодорхой шалгуур үзүүлэлт, тогтоосон тоогүй буюу жил бүр 100-аас дээш малчин өрхөд олгож ирсэн учир цаашид мал сүргийн тоог бус чанар, ашиг шимт байдлыг илүү төрөлжүүлэн хөгжүүлэхийг ийнхүү дэмжихээр болсон байна. Сонирхуулахад, өнгөрсөн онд улсын хэмжээнд 196 мянган малчин өрх бүртгэгджээ. Үүнээс "Улсын аварга малчин"-д нэр дэвшигчид сүүлийн гурван жилд 160 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 30.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлсэн байна. Мөн мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.