Чихрийн шижинтэй хүүхдүүд сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжих төхөөрөмжтэй боллоо
Эрүүл мэндийн яам

Чихрийн шижинтэй хүүхдүүд сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжих төхөөрөмжтэй боллоо


   Улсын хэмжээнд энэ онд 292 хүүхэд чихрийн шижингийн нэгдүгээр хэв шинжээр оношлогджээ. Үүнээс 248 нь инсулинээс хамааралтай хэмээн оношлогдсон бөгөөд ихэвчлэн 4-6, 10-14 насныханд зонхилон тохиолдож байгаа ажээ. Тэгвэл хүүхдүүд сахарын үзүүлэлтээ тогтмол хэмжих CGM төхөөрөмжтэй болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сард ЭХЭМҮТ-өөс сахар хэмжигч сенсор төхөөрөмжийн тендер зарлаж, “Сити Энержи” компани БНХАУ-ын "Microtech medical" компанийн Linx CGM төхөөрөмжийг нийлүүлэн ийнхүү өчигдөр төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр өдөрт 10, жилдээ 3000 удаа хурууны өндгөө хатгуулж, сахараа хэмждэг байсан хүүхдүүд одоо илүү хялбар аргаар сахарын үзүүлэлтээ хянах төхөөрөмжтэй болж байна. Сонирхуулахад, CGM төхөөрөмжийг нэг удаа бугалгад суулгаснаар 15 хоног солих шаардлагагүй, сахарын мэдээллийг цаг минут тутамд харах бөгөөд амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой ажээ.

 

 

 

 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.