Монгол, Тайландын дипломат харилцааны 52 жилийн ойд зориулсан тоглолт боллоо
Монгол, Тайландын дипломат харилцааны 52 жилийн ойд зориулсан “The 2 Colours of Sound” урлагийн тоглолт Тайландын Монгкут хааны Ладкрабанг технологийн хүрээлэнд боллоо. Энэ арга хэмжээг Монгол дахь Тайландын соёлын зөвлөл, Пүкэт, Панг Нга дахь Монголын Өргөмжит консулын газар хамтран, бусад түншийн дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ. Манай талаас ятга, морин хуур, хөөмийн үзүүлбэр үзүүлж үндэсний урлагаа сурталчилсан аж. Тоглолтыг Монголын Соёлын яамны төлөөлөл болон дипломатууд, Тайландын Сенатын гишүүд, Өргөмжит консулын холбооныхон, их сургуулийн удирдлагууд тэргүүтэй хүмүүс үзсэн байна. Мөн манай талаас “Michel and Amazonka” компани, хэвлэл мэдээллийн төлөөлөл очиж оролцжээ. Түүнчлэн тоглолтын өдөр Монгкут хааны Ладкрабанг технологийн хүрээлэнтэй Их засаг их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







