“Дакар ралли"-д уралдах монгол тамирчид албан ёсны зөвшөөрлөө авлаа

“Дакар ралли"-д уралдах монгол тамирчид албан ёсны зөвшөөрлөө авлаа


     Дэлхийн автомашин, мото спортын тамирчдын хамгийн том уралдаан, 46 дахь удаагийн “Дакар Ралли” ирэх сарын 3-нд эхэлнэ. Нийт 14 өдрийн турш, мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрлөөр Саудын Арабын Янбу хотод үргэлжлэх энэ уралдаанд нийт 130 тамирчин өрсөлдөх билээ. Харин манай улсаас энэ жилийн уралдаанд хоёр тамирчин уралдах гэж байгаа нь ОУХМ Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн юм. П.Мөрөнгийн хувьд эх орондоо бэлтгэл сургуулиа базаан, цахим хуудсаараа дамжуулан уралдаанд оролцох хандив, санхүүжилтийг босгож байгаа бол Э.Халиунболдын арын албыг “Тал нутгаас Дакарт” төслийн баг хариуцаж буй. Өдгөө тэрбээр АНУ-д бэлтгэлээ базааж, тэндээсээ Саудын Арабыг зорих юм. Тэгвэл өчигдөр монгол тамирчдын FIM буюу Олон улсын мотоциклын спортын холбооноос олгодог албан ёсны зөвшөөрлийг Монголын автомашин, мотоциклын спортын холбооны удирдлагууд гардуулан өглөө. Ингэснээр тамирчдын оролцох эрх албан ёсоор баталгаажлаа. Сонирхуулахад, Мото спортын тамирчин ОУХМ П.Мөрөн 79, Э.Халиунболд 57 дугаартай 8000 км замыг туулан өрсөлдөнө.

 

 

 

 

 

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.