Онцгой гавьяа байгуулсан долоон алба хаагчийг 20 сая төгрөгөөр шагнав
Онцгой байдлын ерөнхий газар

Онцгой гавьяа байгуулсан долоон алба хаагчийг 20 сая төгрөгөөр шагнав


 Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгодог журам 2018 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ журмын дагуу тус газар 2025 ондоо мэргэжлийн ур чадвар гарган ажилласан долоон алба хаагчийг тус бүр 20 сая төгрөгөөр урамшууллаа. Ингэхдээ Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж буй алба хаагчдын гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд оролцсон байдлаар нь ийнхүү дүгнэж шалгаруулсан байна. Энэ жилийн тухайд, Баянхонгор, Увс, Завхан, Сэлэнгэ, аймгаас тус бүр нэг, Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр, Онцгой байдлын ерөнхий газраас нэг алба хаагч 2025 оны онцгой гавьяатан болжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.