Шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар-Манила чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Манила-Улаанбаатар чиглэлд захиалгат нислэг үйлдэж эхэллээ. Захиалгат нислэгийг шинэ жилийн баярыг тохиолдуулан үйлдэж байгаа бөгөөд эхнийх нь 12 дугаар сарын 26-нд Филиппиний “Ninoy Aquino” олон улсын нисэх онгоцны буудалд 126 зорчигчтой буужээ. Зорчигчдын олонх нь монголчууд байсан аж. Энэ нь “Хүннү Эйр” компанийн 2025 онд Манила руу үйлдсэн анхны нислэг болсон байна. Монголчууд Филиппин рүү олноор аялдаг ч гурав дахь орноор дамжин нисдэг бөгөөд хоёр орны хооронд тогтмол шууд нислэг байдаггүй. Харин энэ удаагийн захиалгат нислэг ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилж, дөрвөн удаа нислэг үйлдэх ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







