Дэлхийн 34 улсын иргэн Монгол улсад визгүй зорчино

Дэлхийн 34 улсын иргэн Монгол улсад визгүй зорчино


   Монгол улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих орны жагсаалтыг Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцууллаа. Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар нийт 34 улсын иргэдийг 2026 оныг дуустал визийн шаардлагаас чөлөөлжээ. Эдгээр улс нь 30-90 хоногийн хугацаанд манай улсад визгүй зорчино. Тухайлбал, Австри, Бельги, Унгар, Грек, Дани, Испани, Итали, Латви, Литв, Лихтенштайн, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони, Норвеги, Исланд, Швейцар, Болгар, Ирланд, Кипр, Румын, Монако, Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсууд энэ жагсаалтад багтсан байна. Мөн Монгол улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Өмнөд Солонгосын иргэдийн визийн шаардлагын чөлөөлсөн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгажээ.

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.