Улсын II төв эмнэлэгт эд нийцлийн лаборатори байгуулна

Улсын II төв эмнэлэгт эд нийцлийн лаборатори байгуулна


  Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт улсын II төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллах үеэрээ Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Уг лабораторид донор болон өвчтний хоорондын нийцлийг шалгаж, үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх ажлуудыг хийх бөгөөд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах юм байна. Ингэснээр генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд ач холбогдолтой бөгөөд мэргэжилтнүүд цаг алдалгүй эмнэлэг дээрээ элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг хийж, хүлээгдлийг бууруулах боломж бүрдэнэ. Сонирхуулахад, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад нийт 1094 хүн байгаагаас 683 нь бөөр солиулах, 182 нь элэг солиулах мэс засал хийлгэх аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.