Монголоос 15 хулан Шинжаанд очсоныг зураглажээ
Монголын говиос нүүдэллэсэн 15 хулан Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Хами хотын нутаг дэвсгэрт орохыг Хятадын тал дроноор бичиж авчээ. Манай улсын говь цөлийн экосистемийн доройтол, зудын улмаас ийнхүү хулан өмнөд хөрш рүү нүүдэллэснээр Хятад улс дахь хулангийн тоо толгой тогтмол өсөж байгаа аж. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Амьдралын шинжлэх ухаан, технологийн коллежийн орлогч дарга Би Жунхуай 2024 онд хэвлэлд ярихдаа "Хятадад өвөлжих монгол хулангийн тоо толгой 100 байсан нь сүүлийн жилүүдэд 200-300 болж өссөн" гэж байв. Харин Монгол улсад дэлхий дээрх нийт хулангийн популяцийн 80 хувь буюу 90 мянга орчим байдаг. Хулан бол Хятад улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад байдаг амьтан бөгөөд тус улс туурайтан амьтны популяцийг өсгөхөд анхаарч байна. Шинжаан-Уйгурын Хами хот нь манай Говь-Алтай аймагтай хиллэдэг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







