Холимог тулаанчид ААШТ-д оролцохоор Хятадыг зорилоо
Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс эхлэн 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод болох гэж байна. Тэмцээнд Азийн 30 гаруй орны баг тамирчид оролцох бол манай улсыг төлөөлөн нийт 14 тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо. Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй энэ тэмцээнээр тамирчдад “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам, “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадам”-уудад оролцох эрхийг олгоно. "Лужоу 2026" Азийн аваргад оролцох Монголын багийн дасгалжуулагчаар Г.Чулуунхуяг ажиллана. Сонирхуулахад, 2024 онд Камбож улсад явагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын холимог тулаанчид нэг алт, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







