Монголын тамирчид холимог тулааны Азийн аваргаас зургаан медаль хүртлээ
Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд БНХАУ-ын Лужоу хотод боллоо. Энэ тэмцээнд нийт 30 гаруй орны тамирчид оролцсоноос Монголын баг хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, Э.Мөнгөншагай 96 кг, Э.Үнэнхүү 120 кг жинд мөнгө, Н.Энхжин 49 кг, А.Адъяа 65 кг, Б.Пүрэвбаатар 77 кг, А.Дашням 85 кг жинд тус тус хүрэл медалийн эзэн болов. Монгол улсыг төлөөлөн Азийн дэвжээнд нийт 14 тамирчин явсан бөгөөд баг тамирчдыг ахлан Холимог тулааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Дашдаваа болон дасгалжуулагч Г.Чулуунхуяг ажиллажээ. Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулж буй энэ тэмцээний дүнгээр “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам болон “Рияд 2026” “Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох эрх олгох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







