Хамба Д.Жавзандорж Лондон хотод илтгэл тавив
Гэрэл зураг © Их Британид суугаа Монгол улсын Элчин сайдын яам

Хамба Д.Жавзандорж Лондон хотод илтгэл тавив


   Монголын бурхны шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад айлчилж байна. Тэрбээр өнгөрөгч баасан гарагт Лондон хотын Kensington Town Hall” ордонд Их Британи дахь монголчууд болон тус улсад суугаа гадаадын ЭСЯ-д, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачдад зориулан илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэхүү арга хэмжээг Их Британи дахь Монголын Буддын шашны төв (Mongolian Buddha Centre) санаачлан зохион байгуулж, Монгол улсын ЭСЯ , G-Studio, Azaa Studio болон Монгол улсын Соёлын элч Ж.Өнөрмаа дэмжиж оролцсон байна. Хамба Д.Жавзандорж одоогоос яг нэг жилийн өмнө Итали улсад айлчилж, тэнд суугаа монголчууддаа ном айлдахын зэрэгцээ Ром хотын MAXXI музей, Сапиенцагийн их сургуулийн Дорно дахины судлалын номын сан, Үндэсний номын сан, Венецийн Ка Фоскарийн их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнд лекц уншиж, Ромын Папад бараалхаж байсан юм.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.