“Оскар”-ын шагналд ямар кинонууд нэр дэвшив?
"One Battle After Another” киноныхон "Алтан бөмбөрцөг"-ийн тайзнаа. 2026.01.11 © Mario Anzuoni/REUTERS

“Оскар”-ын шагналд ямар кинонууд нэр дэвшив?


   98 дахь удаагийн “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино академи өчигдөр танилцууллаа. Шагналыг энэ жил 24 номинациар олгох бөгөөд төрөл тус бүрд 5 кино дэвшүүлжээ. Харин уламжлал ёсоор “Шилдэг кино” шагналд 10 кино нэр дэвшээд байна. Гуравдугаар сарын 15-нд Лос-Анжелес хотын “Dolby Theatre”-т болох шагнал гардуулах ёслолыг дэлхийн 200 оронд телевизээр шууд дамжуулна.

“Шилдэг кино” номинацид нэр дэвшсэн кинонууд:

"Bugonia" – найруулагч Йоргос Лантимос

“F1" – Жозэф Косински

"Frankenstein" - Гильэрмо дэль Торо

"Hamnet" - Хлоя Жао

"Marty Supreme" - Жош Сафди

"One Battle After Another" - Пол Томас Андерсон

"The Secret Agent" - Клэбер Мэндонса Фильо

"Sentimental Value" - Йоахим Триер

"Sinners" - Райан Куглер

"Train Dreams" - Клинт Бэнтли

 

“Шилдэг найруулагч” төрөлд:

"Hamnet" - Хлоя Жао

"Marty Supreme" - Жош Сафди

"One Battle After Another" - Пол Томас Андерсон

"Sentimental Value" - Йоахим Триер

"Sinners" - Райан Куглер

 

“Шилдэг баримтат кино” төрөлд: 

"The Alabama Solution" - Эндрю Жареки

"Come See Me in the Good Light" - Райан Уайт

"Cutting Through Rocks" - Сара Хаки

"Mr. Nobody Against Putin" - (найруулагчийн нэр одоогоор тодорхойгүй)

"The Perfect Neighbor" - Гита Гандбир

 

   “Оскар”-т нэр дэвшсэн номинацийн тоогоор Пол Томас Андерсоны "One Battle After Another”, Йоахим Триерийн “Sentimental Value” кинонууд тэргүүлж байна. “Алтан бөмбөрцөг” наадмын шагналтнууд “Оскар”-ын шагналын төлөөх уралдаанд дээгүүр давхидаг бөгөөд П.Андерсоны кино өнгөрсөн 11-ний өдөр болсон "Алтан бөмбөрцөг” наадмын шагналд найман төрлөөр нэр дэвшиж “Шилдэг мюзикл, инээдмийн кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг эмэгтэй туслах дүр” шагналуудыг хүртсэн юм.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.