УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдов
Парламентчидын хүний эрхийн хорооны гишүүд. Женев. 2026.02.04 ©

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын парламентын холбооны хорооны ерөнхийлөгчөөр сонгогдов


   Швейцар улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын холбооны Парламентчидын хүний эрхийн хорооны 179 дүгээр хурлаар Монгол улсын УИХ-ын гишүүн О.Номинчимэгийг тус хорооны ерөнхийлөгчөөр сонголоо. 10 гишүүнтэй уг хорооны удирдлагыг, хүний эрхийн чиглэлээр явуулсан үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварыг нь харгалзан томилдог бөгөөд дэд ерөнхийлөгчөөр Замби улсын Үндэсний ассамблейн гишүүн Харри Камбони сонгогджээ. Парламентчидын хүний эрхийн хороо нь дэлхийн өнцөг булан бүрд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлан, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллаж туслалцаа үзүүлдэг бүтэц юм. Тус хороо өнөөдөр ийм төрлийн 886 хэрэг дээр ажиллаж байгаа аж.

   О.Номинчимэг нь Японы Токиогийн их сургууль, АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөн, хуульч мэргэжилтэй бөгөөд УИХ-ын гишүүн (2024), Өргөдлийн байнгын хорооны дарга юм.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.