Сар шинийн баярыг угтан тав хоног бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ

Сар шинийн баярыг угтан тав хоног бүх нийтийн цэвэрлэгээ хийнэ


   Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотын гудамж, талбай, гэр болон орон сууцны хороололд өнөөдрөөс их цэвэрлэгээ зохион байгуулж эхэлснийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ. Бүх нийтийн цэвэрлэгээнд хот, нийтийн аж ахуйн 45 байгууллагын 3000 гаруй албан хаагч хамрагдаж байна. Тэд 700 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд хог хаягдлыг хариуцагч байгууллагууд уртасгасан цагаар тээвэрлэж байгааг албаныхан онцлов. Их цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.