Монгол улсын гадаад худалдаа өнгөрөгч сард 30 хувиар өсөв

Монгол улсын гадаад худалдаа өнгөрөгч сард 30 хувиар өсөв


   Монголын Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлснээр манай улсын гадаад худалдаа өнгөрөгч сард 30.7 хувиар өссөн байна. Тодруулбал, гадаад худалдааны тэнцэл 2.54 тэрбум долларт хүрсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс дээр дурдсан хувиар их ажээ. Ингэхдээ экспорт 71.6 хувиар өсөж 1.7 тэрбум, импорт 12.6 хувиар буурч 843 сая доллар болсон байна. Үүнд зэс, нүүрс, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт, лаазалсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн манай улс нэгдүгээр сард дэлхийн 105 улстай худалдаа хийсэн аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.