Улсын арслан Э.Батмагнай сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнд дэд байр эзэллээ
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом-2026” тэмцээн 16 дахь жилдээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Японы нийслэл Токио хотод болсон тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Улсын арслан Э.Батмагнай дэд байр эзэлжээ. Уг барилдаанд Австралийн хүндийг өргөлтийн тамирчин Эдди Уильямс, мэргэжлийн сүмогийн оозэки Эстонийн бөх Барүто зэрэг таван бөх барилдсанаас Улсын арслан Э.Батмагнай гурав давж үзүүрлэсэн бол эстони бөх Барүто түрүүлэв. Мөн тэмцээнд Монгол, Япон, Америк, Украин, Бразил, Хятад, Герман, Киргиз, Узбекстан, Тайланд, Өмнөд Солонгос, Гүрж, Тайвань, Азербайжан, Хонконг зэрэг 18 улсын 1305 өсвөрийн сүмоч хүүхэд өрсөлдсөн байна. Түүнчлэн өмнөх жилүүдээс ялгаатай нь зөвхөн хүүхдүүд бус насанд хүрэгчид болон эмэгтэйчүүдийн ангилал нэмэгдсэнээр нийт 19 орны 1700 гаруй тамирчныг хамруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







