Хилийн зурваст газар олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болголоо
© Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Хилийн зурваст газар олгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болголоо


   Улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9-2.5 километрийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулахаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болголоо. Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн хэмээн үзсэнээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.