Гандантэгчэнлин хийд мэдэгдэл гаргажээ
Гандан нэрийг ашиглан бараа бүтээгдэхүүн борлуулах явдал газар авч байгааг уг нэрийн хууль ёсны эзэмшигч Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд өбуруушаан мэдэгдэл гаргалаа. Өнөөдөр гаргасан энэ мэдэгдэлд “Гандантэгчэнлин хийдтэй албан ёсны хамааралгүй дэлгүүр, үйлчилгээний газрууд “Гандан” нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх зар сурталчилгаа ашиглаж, хуулиар хамгаалагдсан өмчийн эрхэд халдаж байгаа тул энэ үйл ажиллагаагаа зогсоохыг мэдэгдэж байна” гэжээ. Мөн хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандана хэмээн анхааруулаад, тэдгээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд Гандантэгчэнлин хийд хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







