Өмнөд Солонгосын 17 настай тамирчин Өвлийн Олимпын хамгийн залуу аварга болов
Италид болж буй Өвлийн XXV Олимпын снөүбордын төрөлд Өмнөд Солонгосын эмэгтэй тамирчин Чой Га Он алтан медаль хүртлээ. Эдүгээ 17 настай тэрбээр ийнхүү снөүбордын спортын түүхэн дэх Олимпын хамгийн залуу аварга болж байна. Мөн энэ төрөлд алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын анхны тамирчин болжээ. Чой Га Он хөлөндөө гэмтэлтэй байсан боловч Олимпын хоёр удаагийн аварга Хлоэ Кимийг (88 оноо) түрүүлэн 90.25 оноогоор аваргалсан бөгөөд гуравдугаар байранд Японы тамирчин Мицүки Оно 85 оноогоор орсон юм. Милан-Кортинагийн наадамд өнөөдрийн байдлаар Норвегийн баг 7 алт, 2 мөнгө, 5 хүрэл медалиар тэргүүлж байгаа бол хоёрдугаар байрт Итали (6-2-8), гуравдугаарт АНУ-ын баг (4-7-3) бичигдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







